Статистик
Статистик Бүх гишүүд: 66 Энэ сар: 0 Энэ 7 хоногт: 0 Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 Том админ: 4 Модератор: 1 Мэдээний админ: 1 Хориглосон гишүүд: Гишүүн: 59 Эрэгтэй: 46 Эмэгтэй: 13
Нийт: 1 Зочин: 1 Гишүүд: 0
Шилдэг гишүүд
| | ScoRP1oN Мэдээ: 93 Хүйс: Эрэгтэй Сэтгэгдэл:48 | | | Asuka Мэдээ: 35 Хүйс: Эмэгтэй Сэтгэгдэл:43 | | | JD-247 Мэдээ: 15 Хүйс: Эрэгтэй Сэтгэгдэл:19 | | | tukana Мэдээ: 5 Хүйс: Эрэгтэй Сэтгэгдэл:4 |
Mozilla FireFox
Биднийх.тк маань Firefox дээр дэндүү гоё харагдах тул Firefox -г зөвлөж байна. Зурган дээр дарж татаж аваарай.
ФМ радио сонсox
|
Main » 2011 » 1-р сар » 13 » Дэлхийн хамгийн сайхан 10 ажил
3:36 PM Дэлхийн хамгийн сайхан 10 ажил |
1. Тансаг ор шалгагч
Бирмингем
хотын Их сургуулийн оюунтан мөрөөдлийнхөө ажилд оржээ...үнэхээр шүү!
Ажил дээрээ унтах, хэвтэх зэрэг энэ охинд одоо асуудал биш бөгөөд тэр
тансаг орнуудыг шалгах ажилд сарын турш шалгагдсан юм. 22 настай
Розин Мадиган өдөр бүр 1,000 доллараар, нэг сарын турш дизайнерын
бүтээсэн орон дээр унтах юм. Тэрбээр тансаг зэрэглэлийн орны шинжээч
нарын Симон Хорн компаний "унтах судалгаа”-нд тусалж байгаа билээ. Энэ
компани Савой зочид буудалд зориулан хийдэг Savoir орнуудыг
худалдаалдаг. Компаний Edgbaston дахь үзэсгэлэнгийн өрөөнд байгаа орон
дээр Розин өглөөний 10-аас оройн18 цагийн хооронд байрлаж дараа нь
өөрийн туршлагаа блог болгон бичих юм. 2. Мөрөөдлийн арлыг хамгаалагч
34
настай Бен Саутхол дэлхий даяар энэхүү мөрөөдлийн ажлын төлөө өрсөлдсөн
35,000 өргөдлийг бут цохин усанд сэлэх, шинийг нээх, Хамилтон арал дээр
амрангаа тэр хавийн газрыг блогоор сурталчлах ажилд сонгогдсон юм.
Тэрбээр 6 сарын хугацаанд 111,000 долларын ажлын хөлсөөр Австралийн
энэхүү арлыг харж хамгаалах юм. Одоо тэр 3 унтлагын өрөөтэй, усан сантай
түрээсгүй байранд амьдрах ёстой. Ажилд авах ярилцлагын өмнө тэрбээр энэ
арал дээр 4 хоног байрлах ёстой болсон ба энэ хугацаанд болорын гэмээр
тунгалаг усанд сэлж, далайн эрэг дээр шарсан мах зооглон, гоо сайхны
газарт алжаалаа тайлжээ. Тэрбээр блог бичих чадвар, усанд сэлэлтийн
тестээр шалгуулсан байна. 3. Амралтын газрын усны гулгуурыг шалгагч
Ширээний
ард суудаг ямар ч ажилтны атаархлыг хөдөлгөх Томми Линч энэ жил ажлаар
27,000 миль (43.452 км) газар амралтын газруудын усны гулгагчийг
шалгахаар аялжээ. 29 настай Линч нэгдүгээр зэрэглэлийн амралтын
газруудаар явж усны гулгуурын өндөр, хурд, усны хэмжээ болон газардалт,
аюулгүй байдал зэргийг шалгадаг. 2008 онд тэрбээр Ланзарот, Мажорса,
Египет, Турк, Коста Дел Сол, Кипр, Алгарве, Доминик болон Мексикээр явж
усны гулгууруудыг нь шалгажээ. Энэ жил тэр Грек, Турк, Флорида, Ямайка
болон Ибизагийн арлуудаар чанарын хяналт хийнэ. 4. Мэргэжлийн янхануудыг шалгагч
Жайме
Раскон гэх энэ эр түр хугацааны загвар өмсөгч, DJ бөгөөд Чилийн
Сантъяго хотод Фиореллагийн компанит ажлын үеэр энэ улсын сексийн
хувьсгалын өгүүлэл дээр ажиллаж байжээ. Түүний ажил ингэж явагддаг: охид
Фиореллагийн VIP өрөөнд ажиллахын тулд ярилцлага, сэтгэл зүйн шалгуур
болон фото цувралаар шалгуулна. Сүүлийн 6-д орсон өргөдөл гаргагчид нэг
өдрийн дотор Жайметай унтана. Дараа нь тэр охидын орондоо хир байсныг
нарийвчлан шүүгээд мадам руу санал дүгнэлтээ явуулна. Энэ бүхнийг цаасан
дээр бичих шаардлагатай. Энэхүү процесс нь түүний ердөө нэг сарын
хуваарь бөгөөд жилд ойролцоогоор 70 буюу түүнээс дээш охидыг ингэж
шалгадаг байна. 5. Вино шалган блог бичигч
Калифорнийн
үзэсгэлэнт далайн хойд эргийн дагуу байрлах 450 винотой байшинд та өдөр
бүхэн зочилно гээд төсөөлөөд үз дээ. Түрээс төлөлгүйгээр, төгс вино
хийх нууцыг судлан үүнийхээ талаар Твиттер-ийн дагагч нартайгаа
хуваалцана. Тэгээд үүний төлөө 10,000-долларын цалин авна гээд бод доо.
Сонсов уу? Энэ ажилд орохоор хамгийн анхны өргөдөл гаргасан Атлантагийн
Харди Уоллес хэмээх эр Murphy-Goode Winery-гийн сар бүр 10,000
доллараар 6 сарын турш виноны амьдралтайгаа хамт Twitter болон
Facebook-т мэдээллээ байршуулах ажлын ялагч болсон юм. Ярилцлагын
процесс тун энгийн: Youtube—т өөрийгөө яагаад энэ ажилд тохирно гэж
бодож байгаагаа тайлбарласан видеог тавиад юу болохыг хүлээх. 6. Чихэр шалгагч
Дэлхийн
хамгийн шилдэг ажлуудын нэг- чихрийн үйлдвэрийн амт шалгагчийн ажил 12
настай сургуулийн сурагч Харри Виллшерт очжээ. Харригийн ажил бол
найрлагуудын шилдэг нууцыг шалгах. Тэр энэхүү ажлаа амрахаар Swizzell's
Matlow-ийн усанд сэлэлтийн тэмцээнд түрүүлснийхээ дараа олж авсан юм.
Чихэрнүүдийг шалгахын зэрэгцээ тэр Дербишерт байрлах компаний
үйлдвэрүүдийн чихэрний сайжруулалтыг хянах юм. Үүнийг хамгийн шилдэг
ажил гэж би хэлж чадахгүй ч ямар ч байсан энэ бол хамгийн чихэрлэг ажил. 7. Бэлгэвч шалгагч
Австралийн
үйлдвэрлэгчид дэлхийн хамгийн шилдэг ажил гэж нэрлэж болохоор бэлгэвч
шалгагчийн ажлын байрны зар гаргажээ. Durex –ийн маркетингийн менежер
Сайм Вайт 18-аас дээш насны Австраличуудаас 200 бэлгэвч шалгагчын орон
тоон дээр хүн авсан байна. Харамсалтай нь энэ ажил цалингүй бөгөөд Durex
–ийн бүтээгдэхүүний борлуулалт тутмаас 60 доллар авах юм. Ингэхдээ
компанид бүтээгдэхүүний талаар үнэнчээр санал зөвлөгөө өгөх ёстой. 200
шалгагчдын азтай нэг нь 1000 долларын урамшуулал хүртэнэ. Уг урамшуулал
тийм ч сүрхий биш байж болох ч энэ бол ажилчид нь ажлаа гэртээ аваачиж,
шөнө дунд болгоход ямар ч асуудалгүй ажил юм. 8. Warcraft шалгагч
Та
Warcraft-ийн ертөнцөд тоглодог уу? Хэрвээ тийм бол та сайн тоглодог уу?
Та цагт 200 алт цуглуулж, 2 долоо хоногийн дотор 80 дугаар түвшинд хүрч
чадах уу? Хэрвээ хариулт чинь тийм бол та 12 сая тоглогчдын зөвхөн
мөрөөдөж болох-тоглоом шалгагчийн ажилд өргөдөл өгч болно. Blizzard
компани ийм төрлийн олон ажлыг танд санал болгож байна. Одоо тэд World
of Warcraft-ийн хэд хэдэн тоглоом шалгагчийн ажилд хүн авч байгаа. Энэ
компани гадаад хэлтэй шалгагчдыг хайж байгаа ба хэрвээ та англиас өөр
хэлээр ярьдаг бол Blizzard-ийн карьер эхлэхээсээ битгий татгалзаарай. Өө
тийм, та өдөрт дор хаяж 4 цаг тоглох ёстой гэдгийг санана уу. 9. Зугаа цэнгээний захирал
Нъю-Йоркийн
Төмөр замын музейн захирал болохыг хүссэн 6 настай хүү зугаа цэнгээний
захирлын албан тушаалд томилогджээ. Нэр хүндэд дурлагч энэ жаал уг
музейн тэтгэвэрт гарч буй эзэн Эндрю Скотыг орлохоор өргөдөл гаргасан нь
энэ. "Би дөнгөж зургаатай, гэхдээ би энэ ажлыг хийж чадна гэж бодож
байна. Надад электрон галт тэрэг байгаа. Би төмөр зам дээр сайн
ажилладаг. Би хоёр галт тэргийг нэг зэрэг хянаж чадна.” хэмээн Сайм
бичжээ. Музейн алба хаагчдын сэтгэл маш их хөдөлсөн ба Саймыг хүндэт
"Зугаа цэнгээний захирал” хэмээх музей доторхи хүүхдүүдийн хамгийн
зугаацах дуртай газрыг хариуцах ажлыг өгчээ. 10. Google Maps-ийн Унадаг дугуй унаж зураг авах ажил
Google-ийнхан
Францаар 3 дугуйт унадаг дугуйгаар аялан, машинаар авах боломжгүй
түүхэн газруудын зургийг авах ажилд 2 азтай залуу эрийг хөлсөлжээ. Энэ 3
дугуйтад 9 камер, GPS, компъютер болон цахилгаан үүсгүүр суулгасан
байна. Дугуй унагчид Google-ийн подволк болон цагаан өнгийн дуулга өмсөн
Францын нийслэлийн хөл үймээнтэй төв хэсгээр Chateau de Versailles,
Парисын баруун хэсэг, хотын зүүн хэсэгт орших Jardin du Luxembourg, Les
Halles зэрэг газраар аялж байна. Эх сурвалж: ббс.мн
|
Category: Сонин хачин |
Views: 484 |
Added by: ScoRP1oN
| Rating: 4.0/2 |
|
Хэрэглэгчийн булан
Guest
Уучлаарай та бүртгэлгүй байна. !
Санал асуулга
US BoxOffice
[2-р сарын 13] 1. The Green Hornet 2. The Dilemma 3. True Grit 4. The King's Speech 5. Black Swan 6. Little Fockers 7. Yogi Bear 8. TRON: Legacy 9. The Fighter 10. Tangled
Шинэ сэтгэгдэл
|
|