Summon Oblivion
Түүнийг хүчээр үхэгсдийн ертөнцөөс ирүүлсэн бөгөөд өөрийн өмнөх
амьдралын талаар бага сага зүйлийг тэрээр хааяа эргэн санадаг байна.
Pugna нь некромантчуудынчадваруудыг бага зэрэг эзэмшсэн бөгөөд энэхүү эв
хавгүй "шуудай яс” нь дайснуудаа хэсэг хугацаанд тамын ертөнцид
шилжүүлэн таашаал авдаг төдийгүй тэднийг тэндээсээ ирхэд нь хорон бузар
энергээр бууддаг ажээ. Ингэж тамлагдаж үзсэн баатрууд ярихдаа: Oblivion
нь яг л амь амьдралыг дотроос нь сорж авч байгаа мэт аймшгтай зовоодог
гэлцдэг. Ингэж зовоох нь түүнд богинохон ч болов таашаал, амьдралын
амтыг мэдрүүлдэг ажээ. Summon Lifestealer
Лордерон-д
хэзээч юм бэ харуусаж харамсахыг үл мэддэг нэгэн маш их харамч хүн
амьдардаг байжээ. Эцэстээ тэрээр Artha хан хүүгийн ариун бөгжийг
хулгайлах гэж байгаад баригдад дүүжлэгдсэн байна. Гэвч түүний бие хорон
муу санаагаар дүүрэн байсан учир энэ ертөнцийг зүгээр орхиж чадаагүй юм.
Иймд үхэгсдийн ертөнцөөс буцаж ирэхдээ тэрээр аймшигт вампир болон
мэндэлжээ. Тэрээр харамч хорон муу санааны жинхэнэ дүр юм.
Разор
нь цахилгааны жинхэнэ хувилгаан юм. Тэрээр өөрөө амьд бие боловч зөвхөн
сөнөөх нураах алах үйлийг хийдэг. Тэрээр цахилгаанаар дайснуудаа хүчтэй
ниргэх боловч хамтрагчиддаа хэзээ ч гэмтэл учруулдаггүй. Разор нь
цахилгаанаараа гайхал төрүүлэм мэргэн хурдан цохидог. Байгалийн
цахилгаан гүйдлийн энэрэнгүй эзэн нь Разор юм. Түүнийг хэзээ ч үл
тоомсорлож болохгүй бөгөөд зөвхөн хамгийн хүчтэй нь л түүнтэй тулах
хэрэгтэй. Харанхуйн
эзний гарын шавь хорон муу санаатай нисэгч Вайпер нь хэрцгий бөгөөд
хүчлээр нулимадаг юм. Түүний авъяас чадвар нь эртний даайчдыг хүртэл
гайхшруулдаг байна. Тэрээр өөрийгөө хараан ингэснээр улам уур хилэнд
автан хүчирхэгжижи өөрийн аюулгүй байдлыг үл харгалзан тулаанд ордаг юм.
Вайперын шүлсний булчирхай нь хортой шүлс ялгаруулдаг бөгөөд энэ шүлс
нь дайснуудын мэдрэлд нөлөөл тэднийг ноцтой гэмтээдэг байна. Энэхүү
аймшигт мангастай тулулдахдаа болгоомжлох хэрэгтэй... учир нь түүний хар
дүрс нь таны харж чадсан хамгийн сүүлийн дүрс байж болзошгүй. Summon Faceless Void
Урьд
өмнө нь тэрээр хүн байсан гэлцдэг гэвч түүний өмнөх амьдрал нь өөр шиг
нь харнахуйгаар дүүрэн юм. Түүнийг ертөнц хоорондын хоосонд орон зайнд
унагасан бөгөөд эргэж ирэхдээ тэрээр цаг хугацааг удирдаж чадах
чадвартай болжээ. Тэр дайснуудаа хөлдөөхөөс гадна цохиигдохоосоо хэдэн
хоромоор цаг хугацааг ухараан цохилтуудаас бултаж чаддаг. Тэрээр
богинохон хугацаанд цаг хугацаа болон орон зайг тасдаж дайснууд болон
хамсаатнуудаа хөлдөөн өөрөө харин энэ үед чөлөөтэй хөдөлж чаддаг. Хороо
цэргүүд дундаас тэрээр хүүүсэн цэргээ цохих чадвартай бөгөөд энэ үед
түүнийг харин хэн ч хараагүй байх явдал гардаг ажээ. Summon Bone Fletcher
Эльфийн
энэхүү харвачийн магнайн дээр дүрэлзэж байгаа мөнхийн гал нь түүний
үхэл бол энгийн зүйл гэдгийг хэлж байгааа ажээ. Тэрээр гадаад гоо
үзэмжиндээ маш их анхаардаг бөгөөд түүнийгээ төгөлдөржүүлэх зо рилготой
юм. Шаардлагатай үед тэрээр өөрийнхөө хамсаатнуудыг хүртэл устгаж
тэднээс урвахад бэлэн байдаг. Флетчер нь салхинаас хурдан гүйдэг байсан
чадвараа хадгалсан төдийнгүй энэ чадвараа ашиглан дайснуудаа хоромын
төдийл харваж алдаг байна. Мөн түүнчлэн сумаараа дайснуудаа харваж
тэднийг шатаадаг юм. Summon Queen of Pain Акаша
нь Фростморнын олзолж авсан олон сүнснүүдийн нэг билээ. Баншитай адил
Харанхуйн эзэнт зүтгэхээр булшнаасаа боссон тэрээр дахин ариун бодис
болохыг хүүссэн байна. Тэрээр Суккубагийн чадваруудыг ойд тэнүүчилж
явахдаа суржээ. Акаша-г Өвдөлтийн хатан хаан гэж нэрлэсэн нь үнэхээр
оновчтой юм учир нь тэрээр дайснуудынхаа өвдөлтийг мэдрэн таашаал авдаг
байна. Ингэхдээ суккубагийн хорт хутгыг ашиглахаас гадна сэтгэл
донслогомоор чанга хашгиралтаа ашигладаг юм. Акашаа нь дайснуудынх нь
хэнгэрэг хагартал чанга орилдог төдийгүй ингэж хашгираснаас нь болж
газар дэлхи хүртэл тайван байж чадахгүй доргиж чичирдэг байна. Summon Slithereen Guard
Нагын
хүчирхэг хаан Слардар нь Галан Легионы довтолсоны дараагаар далайн
гүнээс гарч иржээ. Довтолгооны дараа орчлон дэлхийд эмх замбараагүй
байдал үүссэнийг дайламдуулан эртнээс үзэн яддаг байсан Шөнийн Эльфуудыг
хөнөөхөөр шийдсэн байна. Иймээс тэрээр Ташууртай нэгдэжээ. Түүний
трайдар нь агуу их хүчтэй бөгөөд ямарч баатрын хамгаалалт, хуягийг
хялбархан бут цохих чадвартай юм. Summon Nerubian Assassin Ануб'арак
нь өмнө нь өөрсдийнхнийхээ дунд шилдэг нь байжээ, гэвч Аалзнуудын 2-р
дайнд алагджээ. Үхэгсдийн эзэн түүнд мөнхий амьдрал бэлэглэхдээ өөрт нь
үнэнчээр зүтгэх хариу болзол тавьжээ. Ануб'арак нь гадуураа өргөст
хуягтай бөгөөд энэ хуяг нь бараг л үл нэвтлэм төдийгүй түүн рүү
довтолсон дайсанд гэмтэл учруулдаг байна. Ануб'арак-т аюул тулгарсан үед
тэрээр эдгээр өргөсүүдээрээ дайснууд руугаа буудан тэднийг ноцтой
гэмтээдэг ажээ. Ануб'арак сөрөг энергийн хүчтэй урсгалаар дайснууд
руугаа буудахаас гадна харанхуйн хүчтэй цохилтыг эзэмшижээ. Summon Doom Bringer
Харанхуйн
эзэн Саргарасын удирдлаган доор Галан Легионы тамын цэргүүд анх удаа
довтолгоо хийхэд тэр дунд Люцифер шилдгийн нэг байжээ. Түүний жинхэнэ
эзэн нь өөрийг нь Харанхуйн эзэнд үнэнч байхыг захисан юм байна. Иймд
тэрээр эзнийхээ эхэлсэн хэргийг үргэлжлүүлэн Саргарасын талд тулалдаж
байгаа юм. Люцифер дайснуудда айдас төрүүлэн шидийн тусламжтайгаар газар
дэлхийг галд автуулна. Тэрээр барьцаанд хэнийг ч авдаггүй зөвхөн устгаж
үгүй хийхийг л мэднэ. Харин түүнтэй үргэлжлүүлэн зөрүүдлэн тулалдаж
байгаа хэнийг ч болов Люцифер тамлан шаналгаж алдаг байна. Skeleton King
Өөрийн
газар нутгийг чин үэнэнчээр хамгааалан сайн үйлийг бүтээх эрмэлзлээр
дүүрэн байсан нэгэн баатрыг харын хүч харанхуйн тамд хүчээр унагаажээ.
Одоо Люцифер түүнийг эргээд азар луу илгээжээ, гэхдээ одоо энэ газар
дэлхий хорон муу бүхнээр дүүрэн болсоноос гадна өмнө нь баатар эр байсан
тэрээр одоо араг ястануудын хаанд хувилан араасаа Ташуурын цэргийг
дагуулан тулалдаж байгаа юм. Харанхуйн эзний тушаалыг л биелүүлэн Леорик
хаан дэлхий дээр үхэл авчирч байна. Тэрээр өөрийн шидэт алхаар хүчтэй
цохихоос гадна ойр хавьд байгаа дайснуудынхаа цусыг сорох чадвартай
ажээ. Түүнийг үхэшгүй мөнх амьдралтай гэж ярих бөгөөд алханд өртсөн хэн ч
болов эргэж сэхэхгүй гэлцдэг байна. Галан
Легион сүйрэхээс өмнө Баланар нь Харанхуйн эзний нэг байсан. Одоо
тэрээр өөрийн төлөө амьдраж байгаа бөгөөд өөрийн хамгийн том өстөн
дайсан болох Шөний эльфуудийн эсрэг тулалдаж байна. Тэрээр сарны
энергээр тэжээгддэг учир шөнийн цагаар илүү хүчтэй байдаг. Мөн Баланар
байгалийг захирч чадах бөгөөд өөрийн хүслээр өдрийг шөнө болгох
чадвартай юм. Түүний нэрийг зөвхөн дурьдах эсвэл түүнийг дөнгөж харахад
айдас төрдөг байна. Gorgon
Дайснуудаа
чулуу болгон хувиргадаг байсан домогт Горгона-гийн нэрээр нэрлэгдсэн
Наг гүнж. Хэдий Наг гүнж нь Горгона-ийн энэхүү чадварыг эзэмшээгүй ч
гэсэн хамгийн хүчтэй баатар ч бахадмаар чадваруудыг тэрээр эзэмшижээ.
Наг гүнж олон жилийн турш нум сумаар харваж хичээллэсний үр дүнд одоо
тэрээр нэгэн зэрэг олон сумаар гайхалтай мэргэн харваж чаддаг болсон.
Түүний ид шид өөрийг нь биеийн хүчний нөлөөллөс хамгаалах бамбай болдог.
Агаар дахь электронуудыг хөдлгөөнд тодорхой чиглэлд оруулсанаар Наг
гүнж цахилгаан гүйдэл үүсгэж чаддаг төдийгүй тэр гүйдэл нь нэг дайснаас
нөгөөд шилжин тэднийг гэмтээдэг байна. Faerie Dragon
Ташуурын
эсрэг дайтхын тулд эльфууд хамсаатнууд хайж байх үедээ орхигдсон газар
нутагт маш гоёмсог луунуудыг илрүүлжээ. Эдгээр Гоёмсог Луунуудын хатан
хаан Agrace болон эльфууд хооронд үүсээд байсан зөрчил энхийн замаар
шийдвэрлэгдэсний дараагаар хатан хаан эльфуудэд туслуулхаар өөрийн
зөвлөх Шайбу-г илгээсэн байна. Хэдий тэрээр жижиг биетэй болон ганцаараа
тулулдах зантай боловч Шайбу нь дайснуудаа дэлбэрдэг гоёмсог
бөмбөлөгүүдээр бууддаг. Мөн өөрийн бодол санааг биежүүлэх чадвартай
тэрээр дайснуудаа хүй тэмтэрч чаддаг байна.
|