Элдэв хачин юм сэдэхдээ сайн хүмүүс гэж
байх юмаа. Тэгээд ч тэр сэтгэсэн зүйлсээ бизнес болгож ашиг орлогоо ч
нэмэгдүүлж болдогийн нэг жишээ нь Швед улсад байх энэхүү ой модон
дээрхи зочид буудал ажээ.
Энэхүү зочид буудлууд нь газраас дээш 8 м
хүртэл өндөрт байрлах бөгөөд бүгд ургаа модонд бэхлэгдсэн , тусгай
зориулалтын шат гүүрээр дамжиж хүрдэг байна. Дээр байх шувууны үүр
гэдэг өрөө гэхэд л цахилгаан шатаар гардаг байх жишээтэй.
Эдгээр буудлын өрөөнүүдэд нэг хоногийг
өнгрөөхөд доод тал нь 350 евро төлөх шаардлагатай гэнэ лээ. За ингээд
зурагнуудаа хүлээн авч үзнэ үү.
|